Зургаан сартай жирэмсэн эмэгтэй боомилж, нас баржээ

2022-06-03 10:19:00

Хэнтий аймагт гэр бүлийн маргааны улмаас бие давхар эмэгтэй амь насаа хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн “Дархан сумын дөрөвдүгээр баг Мэргэн хошууны ... тоотод өөрийгөө боомилсон байдалтай эмэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийг албаныхан шалгахад 36 настай эмэгтэй өөрийгөө Монгол гэрийн баганаас улаан өнгийн даавуугаар боомилсон байдалтай ил харагдах, гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар улаан өнгийн даавуун уяа хураан авч Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Талийгаач зургаан сартай бие давхар байсан бөгөөд гэр бүлийн маргааны улмаас амь насаа хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.