С.Мөнхнасанг ИНЕГ-ын даргаар томилуулахгүй гэх хор гүйж асуудлыг Засгийн газар хойшлуулсан уу?
2021-11-18 10:30:00
Өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд С.Мөнхнасанг томилох асуудал яригдаж байгаа юм.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Мөнхнасангийн томилгоог хэлэлцсэн ч Ерөнхий сайд буцаасан гэх мэдээлэл гараад байсан юм. Түүний нэр Засгийн газрын хуралдаанаар орж ирээгүй, хэлэлцээгүй байна.
Учир нь түүнийг ИНЕГ-ын даргаар томилуулахгүй гэсэн өмнөх дарга нарын хор гүйж, түүнийг сошиал орчинд АТГ-т шалгагдаж байгаа гэх худал мэдээлэл тараан, уг суудалд суух боломжгүй гэх шуум гаргаад байгаа юм.
Үүний цаана ашиг сонирхлоо хамгаалах гэсэн дарга нарын хор явж байгаа гэх хардлага ч байна.
Угтаа бол төрийн байгууллага мэргэшсэн, туршлагатай хүнээр удирдуулах ёстой. Гэвч улс төрчийн дэмжлэггүй бол ямар нэгэн суудалд суух боломжгүй бүлэг фракцийн асуудал ярьж, нэг нэгнийхээ ашиг сонирхлыг хамгаалах хүнээ төрийн байгууллагын удирдлагад томилуулахаар зэхэж, асуудлыг хэлэлцэхгүй удаадаг байдал арилахгүй хэвээр байна.
ИНЕГ-ын даргад томилогдохоор яригдаж байгаа С.Мөнхнасангийн хувьд Нисэхийн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн. Мөн тодорхой улс төрчдийн дэмжлэг байхгүй гэдэг утгаараа томилгоон дээрээ гацаад байгаа гэгддэг.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.