Э.Бат-Үүл: ЦЕГ-ын дарга Ж.Болд тэргүүтэй дарангуйлагчид огцрох ёстой 

2022-05-25 16:24:00

Нийслэлийн Ардчилсан намаас “Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. 

Ардчилсан нам өнгөрсөн намраас эхлэн цагдаагийн байгууллагын удирдлагыг огцруулахыг шаардаж байгаа юм. 14 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өдөр мөн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийж, ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг  огцруулахыг шаардсан юм. 

Харин өнөөдөр шаардлагын хариуг нэхэж, дахин жагсаж байна. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Тайван жагсаал, цуглааны эсрэг байгаа Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг огцортол нь тэмцэх болно. Би касктай ирсэн байгааг та бүхэн харж байгаа байх. Яагаад гэвэл Путины ташуур өнөөдөр намайг ташуурдана гэсэн. Тийм учраас ташуурдуулах бэлтгэлийг хангаж ирсэн. Путины ташуурыг бид хугартал нь тэмцэх болно" гэлээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.