Зургадугаар сарын 1-нээс БНХАУ-ын Гуанжоу, Хөх хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ
2022-05-25 15:01:00
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай асуудлыг хэлэлцлээ.
Зам, тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар "Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон. ЭСЯ-ныхан сайн ажиллаж, зохих газруудтай ярилцаад Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрлийг авсан" гэлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "МИАТ" компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани сөөлжлөх байдлаар нислэг үйлдэх юм.
ГХЯ дипломат шугамаар, ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцаж нислэгийн зөвшөөрлийг авна. Шийдвэр гарсан учраас ГХЯ, Хятадын ГЯ-наас Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтэд зарлана гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.