Завинаас унаж, голын усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2022-05-25 10:18:00
Булган аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, Тэшиг сум. Далан багийн Эмээлчир гэдэг газар 11 хүн зугаалж явснаас нэг хүн завинаас унаж голын усанд живжээ. Энэ тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт өгчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхний хамт 05.24-ний өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат Ц/36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Тэшиг сумын Далан багийн Эмээлчир гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газар хүртэл 50 км завиар урсаж, 4 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, голын эрэг тохойгоор Эмээлчир гэдэг газраас зүүн урд зүгт “Бүтээлийн нуруу” гэдэг газар хүртэл явганаар 10 км- эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.
05.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.