Архийг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэбэл хий зүйл сонсогдох, айж түгших зэрэг шинж илэрдэг

2022-05-24 16:26:00

Сүүлийн үед архинаас шалтгаалсан сэтгэцийн эмгэгээс болж амиа хорлохыг завдах явдал  их гардаг болсон. Энэ талаар УНТЭ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл заслын эмч А.Оюунжаргал дараах зөвлөгөө мэдээлэл өглөө.

Архины шалтгаант солиорол гэж юу вэ?

Архины шалтгаант солиорлын үндсэн шалтгаан:

  1. Цочмог хордлого- Согтуу байх үед солиорол илрэх. Байгаа орчин, хажууд байгаа хүмүүс, өөрийн тухай гэх мэт энгийн зүйлсийг буруу зөрүү ярих, бодитоор үнэлж чадахгүй байх. Энэ нь ихэвчлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үед тохиолдоно.
  2. Архины шалтгаант хий үзэгдэл- Архи, согтууруулах төрлийн ундааг удаан хугацааны турш хэтрүүлэн хэрэглэсэн хүнд чихэнд хий зүйл сонсогдох, нүдэнд хий зүйл харагдах зэрэг хий үзэгдлийн хам шинж илэрдэг.

Шинж тэмдэг:

  • Бодит бус хий яриа, чимээ сонсогдох, нүдэнд харагдах, хамарт үнэртэх
  • Дээрхи зүйлсийгээ бодит гэж итгэн айж түгшинэ, уурлана, уйлна г.м сэтгэл хөдлөлийн хариу урвал үзүүлнэ.
  • Бусдыг өөрт нь хор хохирол учруулах гэж байна гэсэн итгэл үнэмшилтэй байх,
  • Айж түгшсэн, яарч сандарсан, тогтворгүй хурдан түргэн хөдөлгөөнтэй байх,
  • Үг яриа замбараагүй, бодит байдалд үл нийцэх зүйлсийг ярих, тухайн орчиндоо үл нийцэх үйл хөдлөл гаргах / Жишээ: Эмнэлэгт эмчлүүлж байгаагаа гэртээ байна гэж ярих, эхнэрээ өөр хүн байна гэж таних, хэн нэгэн түүнийг алахаар заналхийлж байна гэх итгэл үнэмшилтэй байх г.м/

Эмчилгээ:

  • Архи, согтууруулах төрийн ундаанаас үүдэлтэй солиорлын үед хэрэглээг зогсооно. Солиорлын хам шинж илэрсэн тохиолдолд  шинж тэмдгийг хянахын тулд тодорхой хугацаанд нарийн мэргэжлийн эмчийн хяналтын дор сэтгэцийн эм хэрэглэх шаардлагатай болдог тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн төв зэрэг архины шалтгаант эмгэгийн үед тусламж үзүүлдэг нарийн мэргэжилийн үндэсний төвүүдэд цаг алдалгүй хандаж тусламж авах шаардлагатай. 

Фактууд:

  • Дэлхий даяар жил бүр 3 сая хүн архины хор хөнөөлийн улмаас нас барж байна. Энэ нь нийт нас баралтын 5.3 хувийг эзэлж байна. Согтууруулах ундааны хор хөнөөлтэй хэрэглээ нь 200 гаруй өвчин, гэмтлийн шалтгаан болдог.
  • Согтууруулах ундааны хэрэглээ нь харьцангуй эрт нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэдэг. 20-39 насны хүмүүсийн нийт нас баралтын 13.5 орчим хувь нь архинаас үүдэлтэй байна. 
  • Согтууруулах ундааны хор хөнөөлтэй хэрэглээ болон сэтгэцийн болон зан үйлийн янз бүрийн эмгэгүүд, бусад халдварт бус нөхцөл байдал, гэмтэл бэртлүүдийн хооронд учир шалтгааны холбоо байдаг.
  • •Согтууруулах ундааны хор хөнөөл нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагавраас гадна хувь хүн болон нийгэмд нийгэм, эдийн засгийн томоохон хохирол учруулдаг.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.