Сүлжээний доголдолтой ХААН БАНК

2022-05-20 15:49:00

 Монголын хамгийн олон харилцагчтай банк гэж өөрсдийгөө сурталчлах ХААН БАНК  нь үйлчилүүлэгч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахааргүй тийм л сул банк гэдгээ олон удаагийн доголдол, зөрчлөөрөө баталж байна.

Олон хүний ард зогсч, төлбөр тооцоо хийнэ гэдэг цаг хугацаа алдсан үнэхээр бухимдамаар ажил. Орчин цагт ийм үйлийг Хаан банкны харилцагчид л эдэлж байна.  Сав л хийвэл сүлжээний доголдол үүсч интернет болон мобайл банкаар гүйлгээ хийх саатал гардаг нь иргэдийг бухимдуулсаар байгаа.   Иргэд тус банканд л итгэж өөрийн хөрөнгөө хадгалуулчихаад олон удаа системийн доголдол гэгч зүйлээс болж хохирч байхад яаралтай арга хэмжээ авахын оронд мөрөө хавчиж, толгой сэгсэрч зогсоо банкны ажилчдыг харахаар бухимдал төрөхөөс ч яах билээ. Түүнээс гадна иргэдийн дансан дахь мөнгө мэр сэр алга болох тохиолдлууд бүртгэгдсээр байдаг. Тухайлбал 2021 оны есдүгээр сард иргэний данснаас 2 сая төгрөг ор сураггүй алга болсон тохиолдол гарч тухайн иргэн хаан банкинд хандсан боловч цагдаагийн байгууллагад ханд гээд хэнэг ч үгүй тайлбар хийсэн. Нөгөө аюулгүй баталгаатай, итгэл даасан энэ тэр уран гоё реклам сурталчилгаа хайчив. Энэ мэт дурдаад байвал дундрашгүй банкны доголдол нэртэй энэ хариуцлагагүй байдал хэр удаан үргэлжлэх вэ?


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.