Найман улсын 50 гаруй эрдэмтэн боловсролын чанарын асуудлаар судалгааны илтгэлээ хэлэлцүүлж байна
2022-05-20 15:23:00

МУБИС жил бүр "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жил “TRAINING METHODOLOGY, IMPLEMENTATION AND OUTCOME” сэдвийн дор 20, 21 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 16 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус хурлаар боловсролын салбарт нэн тулгамдаж буй чанарын олон талт асуудлаар дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, санал бодол, туршлагаа солилцдог юм.
Энэ удаагийн хуралд дэлхийн 8 улсын (Монгол улс, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Япон, ХБНГУ, БНУЭ) 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцон судалгааны илтгэлээ хэлэлцүүлж байна. Олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь тус хурал нь 2 өдрийн турш танхим болон цахимаар (Zoom Meeting программ) хосолсон хэлбэрээр явагдаж байна.
Энэ жилийн хурлын онцлог нь эмхэтгэлийг олон улсын нэр хүндтэй Springer Nature компанийн ATLANTIS press хэвлэж дэлхийн эрдэмтдийн хүртээл болгох юм.
Түүнчлэн хурлын үндсэн цахим сайт болох (https://qahe.msue.edu.mn/)-ээр өмнө жилүүдэд зохион байгуулагдсан хурлын талаарх мэдээллийг авч болох бөгөөд бусад судлаачдыг судалгааны ажилдаа ашиглах боломжийг нээж өгдөг гэдгээрээ давуу талтай. Хурлын ивээн тэтгэгчээр ХААН банк, МҮОНТ тус тус ажиллаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.