О.Баасанхүү: АН-ын нэр барьж, УДШ-д нөлөөлөхийг оролдож буй хууль бус асуудлыг шалгуулна

2022-05-19 18:16:00

Ардчилсан нам өнгөрсөн 2020 оноос хойш намын даргын асуудал дээр маргаантай байсаар байна. 

Х.Баттулгын гэгдэх АН-ынхан өнөөдрөөс Улсын дээд шүүхийн гадна жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж байна. Хэрэв бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр шилжинэ гэдгээ мэдэгдэв. 

Харин үдээс хойш С.Эрдэнийн талын АН-аас буюу тус намын Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү АН-ын нэрийг барьж, хэсэг хүмүүс УДШ-д нөлөөлөх гэж оролдож хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулж байна хэмээн мэдээлэл хийлээ.

О.Баасанхүү “Хүний олон хүнээ барьдаггүй. Н.Ган-Очир тэргүүтэй иргэд бид олуулаа гээд байна. Хэн нь олуулаа вэ гэдгээ үзэх ёстой гэвэл одоо тал дээр очоод тал талаасаа чулуу бариад зодолдчих хэрэгтэй. Гэтэл бид өөрийн гэсэн хуультай, дүрэм журамтай хуулийн этгээд учраас аливаа асуудалд хүлээцтэй хандаж, хуулийн хүрээнд асуудлаа шийдэх хэрэгтэй. Өөрсдөд нь ямар нэгэн хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй, тамга, данс байхгүй, тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хуулийн эрх бүхий бичиг баримт байхгүй хүмүүс МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын дарга болгох гэсэн шаардлага, турхилалт хийж байна. Тиймээс нөхцөл байдлыг хяналтдаа авч, жагсаал цуглааныг зогсоох хүсэлтийг  Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт хүргүүллээ” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.