Энэ зуны ТРЭНД
2022-05-19 17:31:00

Халуун зуны улиралд трэнд болох нь гарцаагүй "батлагдсан" хувцас загваруудыг хүргэж байна. Дэлхийн томоохон загварын брэнд бүр эдгээрийг шоундаа онцлон, дархлаад амжсан юм.
1. DRESS CODE: Үдэшлэг
70-аад оныг санагдуулам хиппи, 80-аад онд давамгайлсан тод цулгуй өнгүүд эргэн ирлээ. Энэ зуны өдөр бүрийг үдэшлэг мэт өнгөрүүлэхэд бэлэн үү?
2. Тор, тор, тор
Өдөр тутмын энгийн хувцаслалтдаа багахан тор нэмэхэд л гайхалтай харагдах болно. Халуун зунаар сэрүү татуулахын зэрэгцээ загварлаг харагдана гээд бод доо?
3. Гоё цагаан топ
Ямар ч хувцаслалт дээр төгс тохирох цагаан өнгийн топ шүүгээнд тань байгаа эсэхийг гялс шалгаарай. Цулгуй цагаан өмд, жийнс, "маягтай" юпканд өнгө оруулах болно.
4. Хайчлаад, хайчлаад...
Загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй жаахан охин хувцсаа хайчлаад л зохиочихов уу гэлтэй өвөрмөц загвар энэ зуныг сэрүүцүүлэх нь ээ. Сонин содон хуваалт, эсгүүр, нүх сүв...
Уйтгартай өнгийн хослолууд ард хоцорчээ. Өнгө өнгийн, ялангуяа зөөлөн пастел өнгийн хослолууд хэнд ч гайхалтай зохих болно.
5. Бүдүүн өсгийтэй углааш
Цулгуй, хиппи маягийн цэвэрхэн углааш хөлд эвтэйхнээс гадна ямар ч хувцасанд зохиж байгаа биз? Бор, хул, цагаан өнгө нь хамгийн гоё!
6. Харандаан юпка эргэн ирлээ!
90-ээд оныг өнгөлж байсан харандаа маягийн шулуун бариу юпка эргэн ирлээ. Гол нь биеийн харьцаагаа тэнцүүлэхийн тулд доогуураа жижиг өсгийт өмсөхийг зөвлөж байна.
7. Жижиг сажиг "хачин" гоёлууд
Этгээд чамин, хачин загварын цүнх, том сүртэй бугуйвч, "шал далий" мэт малгай, оймс гээд л жижигхэн сонин зүйлсээр өөрийгөө чимэх цаг ирлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.