29-р тусгай сургуулийн захирал Н.Оюунсувд гурван багшийг хууль бусаар ажлаас нь халжээ
2022-05-18 15:54:00

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал Н.Оюунсувд хууль бусаар багш нарыг ажлаас нь халсан талаар тус сургуулийн Технологи дизайны багш С.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Түүнийг журнал хөтлөөгүй, хуучин тоног төхөөрөмж зарж үрсэн гэх шалтгаанаар нэг хоногийн өмнө гэнэт ажлаас нь халжээ.
Тэрбээр, "Би өнгөрсөнд онд технологи, дизайны багшаар 29 дүгээр сургуульд ажилд орох гэрээ байгуулсан. Тухайн үед технологийн кабинетад хичээл орох нөхцөл байгаагүй. Тиймээс 1989 оны хуучин багаж, тоног төхөөрөмжийг зарж, ангид засвар хийх талаар сургуулийн захиргаатай ярилцаж, зөвшилцсөн. Ингээд хувиасаа хоёр сая гаруй төгрөг гаргаж, хуучин багажийг 700 мянган төгрөгт борлуулж ангиа янзлахад зарцуулсан. Хүүхдүүдийг сайхан орчинд сургая хэмээн хандаж сэтгэл гаргасан. Гэтэл хүч хөдөлмөрөө зориулж, мөнгө төсөв гаргачхаад эцэст нь өөрөө хохироод зогсож байна" гэв.
Тус сургуулийн захирал Н.Оюунсувд нь гуравдугаар сараас хойш гурван багшийг хууль бусаар ажлаас нь халжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.