Маргааш ҮЦХ-нд эмч нар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ

2022-05-18 15:38:00

Дэлхийн Өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрхийн эмч нар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр болжээ.

Уг арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг асуумжаар үнэлэн, артерийн даралт хэмжин, сахар, холестерин үзэх шинжилгээ, зүрхний бичлэг хийх бөгөөд биеийн бүтцийг оношилж, зөвлөгөө өгөх юм байна. 

Арга хэмжээ 10:00-14:00 цагийн хооронд үргэлжлэх юм. 

2021 оны статистик үзүүлэлтийг харахад, нийт нас баралтын 32.8 хувийг зүрх судасны өвчин дангаараа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зүрх судасны өвчнийг эрт илрүүлж эмчлэх арга хэмжээ авахгүй бол тархины цус харвалт, зүрхний шигдээсийн хүндрэлээр нас барах тохиолдол их байгаа юм. Тиймээс зүрх судасны өвчний ямар эрсдэл байгаа болон цаашид юун дээр анхаарах вэ гэдэг дээр үзлэг зөвлөгөө өгөх юм байна. Иймд иргэд өргөнөөр оролцохыг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос уриалж байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.