НМХГ Эмээлт дэх махны үйлдвэрт хугацаа нь дууссан нунтаг ашиглаж байсныг илрүүлжээ

2022-05-17 13:48:00

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт МХЕГ шалгалт хийжээ.

Тус компани нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртэлгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь дууссан цагаан нунтаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглаж байсныг илрүүлсэн байна.

Тус хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, шалгах ажил үргэлжилж байна.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.