Хотон шувууны хошуу зарна гэсэн мэдээллийг шалгаж, зарыг устгуулжээ
2022-05-17 09:37:00

Фэйсбүүк цахим орчинд Oyunchimeg…….. гэсэн хаягаас “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар мэдээлэл байршуулсныг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.
Зар байршуулсан “Э” гэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казакстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан гэдгээ хэлсэн байна.
Иргэнд дээрх үйлдлийн эрхзүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.