Төрийн ордонтой танилцах иргэдийг энгийн хувцастай нэвтрүүлэх санал гаргасан гэв
2022-05-16 18:20:00
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нарын гишүүд УИХ-ын чуулганы үеэр төрийн ордонтой танилцахаар ирж буй иргэдэд хувцаслалтын хатуу шаардлага тавихгүй байх саналыг гаргажээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонтой танилцахаар очсон ЕБС-ийн сурагчдыг пүүзтэй байна гэх шалтгаанаар нэвтрүүлээгүй талаар цахим орчинд мэдээлэл тархсанаас үүдэн иргэд ч ордон руу энгийн чөлөөтэй хувцастайгаа орж болдог журамтай болох хэрэгтэй гэх үзэл бодлооо илэрхийлээд байсан юм.
Тэгвэл М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлагыг өөрчлөх саналыг гаргасан талаар цахим хуудастаа мэдээлжээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.