“Чингис хаан” ОУНБ-ын траншейны тагийг Хүннү 2222 хороололд байршуулжээ
2022-05-16 17:44:00

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын траншейны тагийг Хүннү-2222 хороололд байрлуулсана гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Траншейны нүхийг яагаад аваачсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Үүнтэй холбоотой иргэн цахим хуудастаа “Чингис хаан” ОУНБ-ын маань траншейны таг алга болчихоод бид төмөр листээр орлуулж байсан. Гэвч Хүннү хорооллын траншейны тагнууд ийм нэртэй байх юм” хэмээн бичжээ.
Тэгвэл Чингис хаан нисэх буудлын траншейны таг хийж гүйцэтгэсэн “Алтан ширэм” гэх компани 2017 онд 300 траншейны таг хийсэн ч дөрвөн таг өндөр, нам, цахилгааны тэмдэгдлэгээ зэрэг нь зөрүүтэй байсан учраас буцаасан. Тухайн үед Хурд групп ирж таарахад захиалга ихтэй, долоо хоногийн дараа захилга гарах ёстой байсан учраас Хурд групп яаралтай хэрэгтэй гээд авсан гэх тайлбарыг өглөө.
Хүннү-2222 хороолол нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн компанийн барьсан орон сууц юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.