Х.Бээжин: Э.Бат-Үүлд эхний удаад гурил авч очсон. Дараа нь ташуур авч очиж хүмүүжүүлнэ

2022-05-16 15:37:00

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй намын гишүүд "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг энэ сарын 11-нд зохион байгуулсан. Цуглааны үеэр Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Айлын сахилгагүй хүүхэд шиг Э.Бат-Үүлийг хүмүүжүүлнэ. Эхний удаад гурил авч очсон. Дараа удаад ташуур авч очиж хүмүүжүүлнэ. Монголчууд эрт үеэсээ сахилгагүй хүүхдийг ташуур, сураар хүмүүжүүлж ирсэн.

Биднийг өнөөдөр тусгаар тогтносон улс болоход тусалсан оросуудын ачийг мартаж болохгүй. Э.Бат-үүл, Д.Сосорбарам нар Орос, Монголыг хагаралдуулах гэж хор хутгаж байна. Бид энэ үйлдлийг нь эсэргүүцэж өндөг, гурил цацсан" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.