Өмнөговь Засгийн дарга Р.Сэддорж 14 сая төгрөгөөр ажилтнуудаа авлига авсан эсэх судалгаа хийлгэжээ

2022-05-16 10:04:00

Дээд, доодгүй, ихэс дээдэсгүй хэмнэлтийн горимд улс шилжинэ гэдгээ зарлаад байгаа билээ. Гэвч ЗГХЭГ, НЗДТГ-ын зүгээс иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа, аз жаргалын индексийг тодорхойлно хэмээн 300 сая төгрөг зарж судалгаа хийлгэдэг. Уг нь судлаад байх зүйлгүй, нүдэн дээр илт зүйл. Тэгвэл Өмнөговь аймгийн удирдлагууд өөрийнхөө хэрхэн авлига авч байгааг судлуулахаар нэгэн ашгийн төлөө компанитай гэрээ байгуулжээ. Ажил хийлгэх гэрээний дүн 14 сая төгрөг. Энэ мөнгөөх авлигалын судалгаа хийлгэжээ. Хамгийн гол нь энэ судалгааг өөрсдийнх нь хамаарал бүхий, нэг ч судалгаа хийж үзээгүй, статистик гадарлах үгүй нөхөд хийж байгаа сурагтай. Аймгийн удирдлагууд хамаарал бүхий хүмүүсээрээ хийлгэхээр энэ судалгаа нь үнэн зөв гарах уу. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.