Д.Сосорбарам: Би АН-д эргэн ирлээ. Өнөөдрөөс энэ үзэл бодолтойгоо амьсгал хураах хүртлээ хамт байна

2022-05-12 13:11:00

Өнөөдөр /2022.05.12/ Ардчилсан намаас цагүеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам өөрийн байр сууриа илэрхийллээ. Өчигдөр түүнийг хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө жагсаал хийж байх үеэр эсэргүүцсэн иргэд гурил цацсан юм.

Тэгвэл Д.Сосорбарам "Би 2016 онд АН-ыг улаан социалист нам болсныг хэлээд хаяад гарч байсан. Энэ түүх болж үлджээ. Өчигдрийн явдал өчигдөртөө дуусаг. Би эргэн ирлээ, ирэхгүй бол горьгүй нь. Дүү нараа мөн урьж байна. Капиталист тогтолцоог бий болгоход нэгдээч, дүү нар минь. Ах нь хань бараа болъё. Өнөөдрөөс эхлээд энэ үзэл бодолтойгоо амьсгал хураах хүртлээ хамт байна" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.