Эрээн хотод коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй байна
2021-11-16 16:10:00
БНХАУ-ын Эрээн хотод 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай ажлын штабаас хотын хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна. Өдөрт нэг айлаас нэг хүн гарч болох бөгөөд тогтоосон дэлгүүр болон үйлчилгээний төвөөр тодорхой заавар, зөвлөмжийн дагуу үйлчлүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн цар тахлын өндөр эрсдэлтэй үед өөр бүс нутгаас ирж ажилласан цагдаа, эмнэлгийн ажилтнууд болон тус хотод цар тахлын үед ирээд тусгаарлагдсан хүмүүсийг өнгөрөгч долоо хоногт буцаажээ.
2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус хотын нийт иргэдээс шинжилгээ авсан бөгөөд сэжигтэй болон халдварын шинж тэмдэг илрээгүйг Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай ажлын штабаас мэдээлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина