СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Лексус-570” машин онхолдож, 32 настай эмэгтэй амиа алджээ
2022-05-11 10:34:00
Хөвсгөл-Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож 32 настай эмэгтэй У машины эд ангид хавчуулагдаж нас баржээ.
Онцгой байдлын алба хаагчид ослын газар ажиллаж цогцсыг гарган Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн байна.
Харин жолооч /24 настай эмэгтэй Б/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.