Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг энэ сарын 17-ныг хүртэл хүлээн авна

2022-05-08 13:08:00

Энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж буй талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлсэн билээ. Үүний нэг нь Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Хөтөлбөрийн төсөл хүлээн авах хугацаа тавдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. 

Тус хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой. 

Иргэн: 

  1. Ажилгүй  эмэгтэйчүүд
  2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд
  3. Хөгжлийн бэрхшээлтэй
  4. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа
  5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй
  6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд тус хөтөлбөрт хүсэлтээ илгээж болох юм.

Түүнчлэн мэргэжлийн сургалтын байгууллага болон ажил олгогч байгууллагууд үүнд багтаж байна. 

  • Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
  • Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
  • Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн 4 болон 9 дүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ба санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.