Нийслэлд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ

2022-05-06 09:39:00

Нийслэлд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Цэрэг татлага энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм. 

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. 

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах байршлууд дээр зохион байгуулна. 

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.