Насжилтын хугацаа нь дууссан 12.8 км дулааны магистраль шугамыг шинэчлэх төслийн нээлт боллоо

2022-05-05 14:18:00

Эрчим хүчний яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, олон улсын хөгжлийн ассоциац хамтран Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжсэнээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээний насжилтын 30 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Төслийн хүрээнд дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч сонгосон. Мөн түүхий нүүрс хэрэглээг халаалтын зуух болон уламжлалт галлагаат зуухыг аажмаар хэрэглээнээс хасах боломжтой. Ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжиж, тэр хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурна гэж албаныхан үзжээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.