Удаа дараагийн үйлдлээр хулгайн гар утсыг хямд үнээр авч, зардаг байжээ

2022-05-05 14:15:00

Хулгайн гэмт хэргийн замаар олдсон гар утаснуудыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ.

Тодруулбал, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар /НЦУГ/-ын Мөрдөх шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь тодорхой төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монтел" худалдааны төвийн ченж Г, А, Н халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн гэмт хэргийн замаар олдсон гар утсыг хямд үнээр худалдан авч зарж борлуулах гэж байсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.

Одоогоор 4 гар утасны хохирогч нь тогтоогдсон бөгөөд 34 гар утасны хохирогчийг тогтоохоор ажиллаж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.