Реппер Orice буюу М.Алтан-оргилыг дээрэмдсэн этгээдэд 3 жилийн ял ногдууллаа
2022-04-29 17:39:00
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд реппер Orice буюу М.Алтан-Оргилын шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.
2020 оны долоодугаар сарын 24-нд “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил өндрөөс унаж, гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэн очсон байдаг. Улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт дөрөв хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан юм.
Шүүх хурлаар хохирогчийг дээрэмдсэн үйлдэл нь гэм буруутайд үзэж Реппер Orice буюу М.Алтан-оргилыг дээрэмдсэн этгээдэд 3 жилийн ял ногдууллаа.
Энэ үйлдэл зургаадугаар сарын 24-ноос өмнө үйлдэгдэж өршөөлийн хуульд орох үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд уг этгээдийн зорчих эрхийг хязгаарлажээ. Хэрэв гэм буруутан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах юм бол гэм буруутайд тооцогдон хорих ялаар солигдоно гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.