БНСУ амны хаалт зүүх журмаа цуцална

2022-04-29 17:32:00

БНСУ-ын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 2-ны Даваа гарагаас эхлэн амны хаалт зүүх журмыг цуцална гэж мэдэгдлээ.

Иргэд гадна орчинд дасгал хөдөлгөөн хийх зэрэг тухайн нөхцөл байдалдаа уялдуулан амны хаалтаа сайн дураараа зүүх, “COVID-19”-ийн шинж тэмдэг илэрсэн болон халдвар тусах эрсдэл өндөр бүлэгт хамрагдах иргэд, мөн 50 ба түүнээс дээш хүн цугларсан олон нийтийн цуглаан, урлаг соёл, спортын бусад арга хэмжээнд амны хаалт зүүх шаардлага хэвээр байхаар шийдвэрлэсэн байгаа гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.