Ирэх сараас нэг саяаас доош орлоготой иргэдэд  НДШ-ийн 50%-ийг он дуустал буцаан олгоно

2022-04-29 17:17:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн Даатгалын Шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Ингэснээр нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авахаар боллоо. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө.

Энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй аж. 

НДШ-ийн 50%-ийн буцаан олголтоор та хэдэн төгрөг авах боломжтойг ЭНД дарж шалгана уу.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.