Хөгжлийн банкийг шалгах Түр хорооны даргыг сонгоно
2022-04-20 10:02:00
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон, Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.04.20/ хуралдана. Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо хуралдана. Хуралдаанаар Түр хорооны даргыг сонгох юм.
09.00 Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:
·Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны даргыг сонгох тухай/
11.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:
·Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үр дүнг танилцуулах
12.30 Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.