Есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдийг цэцэрлэгт сугалуулахгүйгээр элсүүлэх чиглэл Ерөнхий сайд өглөө
2022-04-18 12:37:00
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, есөн дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээ, тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй 37,196 хүүхэд байгаа.
Улаанбаатар хотод төрийн өмчийн 258 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 57 цэцэрлэг нь хэт өндөр ачаалалтай ажилладаг. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх хэд хэдэн шийдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан танилцуулж байв.
Тухайлбал,
- Цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх;
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх;
- Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах;
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих;
- Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих;
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх;
- Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах;
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх;
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих;
- Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.