СОНИН ХАЧИН: Сагсан бөмбөгөөр хичээллэдэг гэр бүл “Дэлхийн хамгийн өндөр гэр бүл“ болжээ
2022-04-14 15:18:00
АНУ-ын Миннесота мужийн зүүн хойд хэсэгт амьдардаг Траппын гэр бүл албан ёсоор дэлхийн хамгийн өндөр гэр бүлээр тодорч, Гиннесийн номд энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд бичигджээ. Уг гэр бүл таван гишүүнтэй бөгөөд тэдний дундаж өндөр нь 203.2 см гэнэ.
Траппын гэр бүлийн гишүүдийн өндөр:
Скотт Трапп, аав: 203.2 см
Кристин Трапп, ээж: 190.5 см
Саванна Трапп, охин: 203.4 см
Молли Стиде, охин: 198.2 см
Адам Трап, хүү: 221 см
Трапп болон гурван хүүхэд нь бүгд ахлах сургуульдаа спортоор идэвхтэй хичээллэдэг байжээ. Тэдний охин Саванна Трапп их сургуулийнхаа сагсны шигшээ багт тоглодог байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн спортын карьерээ орхижээ. Учир нь тэр үргэлж толгойгоо гэрлийн бүрхүүл, хаалга зэрэгт санамсаргүйгээр цохидгоосоо болон толгойндоо гэмтэл авсан байна. Энэхүү сонирхолтой гэр бүлд таарах хувцас, тэр дундаа өмд, гутал олддоггүй бөгөөд уг бяцхан асуудлыг эс тооцвол тэд өндөртөө сэтгэл хангалуун байдаг гэнэ шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.