“Нярай хүүхдийг гудамжинд орхисон эцэг, эхийг 300 мянгаар торгоно”

2022-04-14 14:37:00

“Налайхчуудын нээлттэй групп” цахим хуудаст өчигдөр /2022.04.13/ нэгэн иргэн нярай хүүхдийг гудамжинд үлдээсэн талаарх мэдээллийг оруулсан. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл хүүхэд залуучуудын газраас мэдээлэл хийж байна.

Нярай хүүхэд орхисон асуудлыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Дөрвөн сартай хүүхдийг авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, түр хамгаалах байранд аваачиж хамгаалалтад авчээ. Харин хүүхдийн эцэг, эхийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлсэн байна. Өнөөдөр саатуулах байрнаас гаргаж зөрчил шалган шийтгэх ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн.

Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө:

-Нярай хүүхдийг эцэг, эх нь орхисон асуудал дээр ямар хяналт шалгалт хийж байгаа талаар танилцуулах хүсэлт ирсэн. Тухайн газар дээр очиход хүүхдийг аваад явсан байсан. Тиймээс гэрийн хаягийг тогтоож, очиж уулзаж, хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэж өгсөн. Хүүхэд хөхүүл байсан учраас Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн хүүхдийн асран хамгаалагчид хүүхдээ авч явах чадамжгүй байсан. Тиймээс эсрдэлийн үнэлгээ, хүүхдийн хүчирхийллийн үнэлгээг газар дээр нь хийсэн байгаа. Цагдаагийн байгууллага хэргийг шалогаж, мэдүүлэг авах процесс дээр явж байна.

Эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан учраас хүүхдийг түр хамгаалах байранд байлгаж байгаа. Эцэг, эхээс нь байцаалт авсаны дараа шийдвэрийг гаргана.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.