БНХАУ-ын иргэн Монгол иргэний амийг хөнөөх захиалга өгчээ
2022-04-14 14:36:00
Хятад улсын иргэн гэмт хэргийн захиалга өгсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ тухай иргэн Б.Ганхуяг "Миний амь насанд халдах захиалгыг БНХАУ-ын иргэн 2017 онд өгсөн байдаг. Энэ асуудлаар цагдаа, прокурорт удаа дараа хандсан ч хяналт тавиагүй. Үүнээс хойш бүтэн таван жилийн хугацаа өнгөрсөн байна.
Анх 2010 онд уурхай дээрээ баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр тэр хүнтэй хамтарч байсан. Улмаар уурхайгаа залилуулж, төслөө алдсан. Гэтэл эсрэгээрээ тухайн этгээд намайг цагдаад өгч хоёр жилийн хугацаанд шалгуулсан байдаг. Ингээд үнэнд гүйцэгдээд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
Улмаар үүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах үед надад халдах захиалгыг олон жил шоронгоор явсан этгээдэд даалгаж, мөнгө өгсөн байгаа юм. Тиймээс энэ хятадтай хууль ёсны хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна" хэмээн хэллээ.
Мөн тэрбээр "Дээрх этгээд одоо ч Сэлэнгэд алтны компанийг залилаад явж байгаа сураг сонсогдсон. Түүнтэй хариуцлага тооцож чадвал томоохон мафийн үйлдлийг таслан зогсоож чадна. Тиймээс гадаад иргэний энэ үйлдэлд анхаарал тавихыг төрийн гурван өндөрлөгөөс хүсэж байна" гэж нэмж хэлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.