Төгрөгийн хадгаламж өмнөх сараас ₮600 тэрбумаар буурч, валютын хадгаламж ₮114 тэрбумаар өсжээ

2022-04-14 13:18:00

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 993.8 (3.9%) өсжээ. Ийнхүү өсөхөд

  • төгрөгийн харилцах 1.3 (37.1%) их наяд төгрөгөөр,
  • валютын харилцах 500.4 (22%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 182.5 (3.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.3 (30.5%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 4.9 (87.2%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.9 (12.8%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 20.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.4 (0.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 331.7 (1.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Бараг мөнгөний

  • 13.7 (66%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж
  • 4.3 (20.6%) их наяд төгрөг нь валютын хадгаламж
  • 2.8 (13.4%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 994 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 44.1 (4.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 12 (1.2%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Гадаад цэвэр актив /ГЦА/ 2022 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 649.4 (34.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.6 (82.2%) их наяд төгрөгөөр буурсан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 25.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 815.4 (3.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 6.6 (35.6%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

  • Төгрөгийн хадгаламж 2022 оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 600.5 (4.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 665.6 (4.6%) их наяд төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
  • Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 114.1 (2.7%) тэрбум төгрөгөөр өсөж, харин өмнөх оны мөн үеэс 166.6 (3.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.