“Хонхны баяр ууж, идсэнээ тайлагнадаг баяр байх ёсгүй”
2022-04-14 13:17:00
өгсөлтийн үйл ажиллагааг суралцагч ууж, идсэнээ биш сурч, мэдсэнээ тайлагнадаг баяр болгох талаар салбарын сайд нь саналаа хэлжээ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа бүх шатны сургалтын байгууллагад хандан энэ уриалгыг гаргасан байна.
Тэрбээр, "Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, хүлээн авалт зохион байгуулахгүй байх нь зүйтэй. Мөн хонхны баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох нь зөв" гэжээ.
Үүнээс гадна боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх, мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгоход анхаарах хэрэгтэйг сануулсан байна. Харин багш нарт оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.