Э. Мөнх-Эрдэнэ улсын харцага Н. Золбоод бэлэглэсэн машинаа буцаан авч зарахаар болжээ
2022-04-14 13:15:00
Улсын харцага Н.Золбоог 2018 онд харцага цол хүртэхэд Д.Мөнх-Эрдэнэ мялаалга болгон машин бэлэглэж байсан. Тэгвэл энэхүү асуудлаас үүдэн тэдний хооронд зөрчилдөөн үүсчээ. Энэ талаар Н.Золбоо өөрийн нийгмийн сүлжээнд:
"Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээл 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаал авсан. Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгөе гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү" гэжээ. Тэгвэл Э. Мөнх-Эрдэнэ болон Улсын харцага Золбоо нарын маргаан үүргээр зогссонгүй. Э.Мөнх-Эрдэнийн хувьд улс харцага цол хүртэхэд нь бэлэглээд байсан бор шаргал өнгийн ЛАНД-200 гаа буцаан авч зарахаар болоод буйгаа тэрбээр өөрийн цахим сүлжээндээ нийтэлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.