Л.Оюун-Эрдэнэ: Мах, гурил, будааны үнийг бууруулж, шатахууны үнийг тогтворжуулах тал дээр чадах бүхнээ хийнэ
2022-04-08 14:12:00
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсаж байгаа иргэдтэй уулзаж байна.
Тэрбээр, Монгол Улсад төдийгүй дэлхий даяар үнэ өссөн. Тиймээс үний өсөлттэй холбоотой хуулийгУИХ-д өргөн барьсан. Батална гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.
Залуучуудын зүгээс үнийн өсөлт, авлигын асуудал гээд нийт 15 шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Уг шаардлагыг албан ёсоор бичгээр Засгийн газарт хүргүүлсний дараа яаралтай Засгийн газар хуралдаж шаардлагыг хэлэлцэнэ гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас мах, будаа, гурилын үнийг буулгах, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байх, шатахууны нийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна" гэлээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.