Үнийн өсөлтийг эсэргүүцэж, залуус төв талбайд жагсаж байна
2022-04-07 14:45:00
Иргэд үнийн өсөлтийг эсэргүүцэж төв талбайд тайван жагсаал зохион байгуулаад байна. Наад захын хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ ихээр нэмэгдэж, иргэд хүнсээ авч дийлэхгүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм.
Оюутан, залуучууд ч жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлэн нэгдсээр байна.
Сарын нэг сая төгрөгийн цалин авдаг хүн нийгмийн даатгал, татвараа төлөөд гар дээрээ 800 мянган төгрөгийн цалин авч байна. Үүний 400-500 мянган төгрөгийг байрны зээлээ төлнө. Үлдсэн мөнгө нь цахилгаан, ус дулаан болон хүнсний хэрэгцээгээ хангахад хангалттай бус. Гэтэл дээр нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ажил хийгээд ч авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байдалд хүрч байна.
Жагсаалд оролцож буй залуучуудын хувьд Монгол амьдрах аргагүй учраас гадаадад сурч, амьдарсан нь дээр гэх бодол төрж байгаа гэдгээ хэлж байсан юм.
Цаашид ч хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Тиймээс одоо л тэмцэж, жагсах хэрэгтэй хэмээн тэд залуусыг төв талбайд ирж үзэл бодлоо илэрхийлэхийг уриаллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.