Галт зэвсгүүдийн дунд өмгөөлөгч Б.Баасанцогтын эзэмшлийн буу байсан тул баривчилжээ

2022-04-06 14:03:00

Галт зэвсэг, тэсрэх бодис ашиглан нэр бүхий улс төрчид халдах гэж байсан таван иргэнийг илрүүлж, баривчилсан талаар Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэвч төв талбайд болсон тайван жагсаалын үеэр хүний амь насанд халдахаар төлөвлөж байсан хүмүүсийг тогтоожээ. Шалгалтын явцад 12 ширхэг галт зэвсэг, 861 сум, тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Баасанцогтыг сэжигтнээр баривчилжээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.