ЗГ-аас зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн гэв

2022-04-05 16:52:00

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газраас зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр, "Биднээс хамаарахгүй байгаа зүйл өнөөгийн нөхцөл байдлын 70-аас дээш хувийг эзэлж байна. Олон улсын нөхцөл байдалд хүч мөхөстөж байгаа тул Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ үед Засгийн газартай хамтран ажиллахыг хүсэж байна. Шатахууны асуудалд Засгийн газзар зохицуулалт хийхгүй бол хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Учир нь ам.доллароор тооцоо хийхгүй, рублиэр тооцоо хийнэ гэдэгт Европын холбооны улс орнууд өртөж эхэлж байна. ОХУ Монгол Улсад нэг үнээр, бусад улс оронд өөр үнээр шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн үг. Бид энэ асуудалтай бодитоор нүүр тулахаас өөр аргагүй" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.