Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон тооны бус зөвлөх Х.Баттулгыг чөлөөлсөн гэв

2022-04-05 16:28:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Үүний дараа тэрбээр, олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг түүний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа эсэхийг тодруулсан юм.

Тэрбээр, "Х.Баттулга гэдэг хүн Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөгдсөн. Тэр хүнийг спортын хөгжлийг дэмжье гэсэн зорилгоор, зөвлөхөөр ажиллуулж, хамтрах асуудал яригдаж байсан. Дараа нь АН-ын даргад нэр дэвших гэх мэт асуудал үүсэхэд нь чөлөөлсөн" гэх тайлбарыг өглөө.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.