НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэх боломжгүй гэв

2022-04-04 19:08:00

Өнгөрөгч амралтиын өдрүүдэд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус хурал болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна" хэмээн нэмэгдсэн. Үүнээс үүдэн иргэд цахим орчинд байр сууриа илэрхийлсээр байна. Иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд С.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого ойрын хугацаанд байхгүй гэдгийг мэдээллээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.