Монгол Улс Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

2022-04-04 18:16:00

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулах үер Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм. Ингэхдээ НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150,000 ам.доллар, Улаан загалмай нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулж 50,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газар нөөц сангаасаа гаргахаар шийдвэрлэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.