Судалгаагаар Монгол Улсад архины хамааралтай хүний тоо хамгийн өндөр хувиар нэмэгджээ

2022-04-01 19:14:00

1990 онд манай улсын хүн амын 2.36 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарч байжээ. Харин 2019 онд энэ тоо 4.44 хувь болж өссөн нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Шинжлэх ухаан, статистикийн мэдээллийн сайт болох “Our World in Data” сайтад нийтлэгдсэн дээрх судалгаа нь улс орнуудын архины хэрэглээ, донтох эмгэгийн үзүүлэлтүүдийг 1990 он болон 2019 оны хооронд харьцуулсан байна.

Монгол Улсын хувьд сүүлийн 29 жилийн хугацаанд 88 хувийн харьцангуй өсөлттэй гарсан бол хоёрт орсон Англи Улсад 53 хувь байгаа юм.

Тодруулбал, Англи Улс 1990 онд хүн амын 2.17 хувь нь архинаас хамааралтай байснаас 2019 онд 3.33 хувь болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Ташрамд дурдахад 1990 онд Казахстан улсад архинаас хамааралтай иргэдийн тоо нийт хүн амын 3.13 хувь байсан нь 2019 онд 3.75 хувь болж өөрчлөгдсөн бол Азербайжан улсад 2.44 хувиас 2.79 хувьд хүрсэн байна.

Эх сурвалж: ourworldindata.org

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.