С.Эрдэнэ: УДШ-ийн шийдвэрээр одоо явагдаж буй АН-ын сунгаа хүчингүй болох нь батлагдлаа
2022-03-31 17:53:00
Ардчилсан намын хувьд жил гаруй хугацаанд намын даргын маргаантай асуудлууд өрнөөд байгаа юм.
С.Эрдэнэ нарын өргөн барьсан “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүх хэлэлцээд улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэжээ.
Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Эрдэнэ одоо явагдаж буй намын даргын сунгаа хууль бус, хүчингүй гэдгийг Улсын дээд шүүх баталлаа хэмээн мэдэгдсэн юм.
Тэрбээр, "Цаашид намын үндсэн дүрмийн дагуу намын шинэчлэл, өөрчлөлтийн ажлыг эхлүүлнэ. 2024 оны бүх шатны сонгуульд бэлдэх ажилд шуурхайлан орно гэдгээ мэдэгдье" гэв.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.