Хөгжлийн банкны зээлтэй холбоотой МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна

2022-03-30 19:26:00

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгожээ.

Энэ сарын 23-нд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий гишүүдийн асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан байна.

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийг өөрийн санаачлагаар ирэх дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгожээ. Хэрэв заасан хугацаанд хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэнэ гэв.

МАН-аас хууль, хяналтын байгууллагад шалгуулах гишүүдийн нэрс:

  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  • УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  • УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  • УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  • УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
  • Дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарын есөн гишүүнийг хууль, хяналтын байгууллагад шалгуулах юм байна.  

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.