НАМЗХ ирэх дөрөвдүгээр сарын 2-3-ны өдөр Их хурлаа хийхээр товложээ
2022-03-28 16:52:00

Монгол ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ирэх сарын 2-3-ны өдөр Их хурлаа хийхээр товлосон байна.
НАМЗХ нь дүрмийн дагуу хоёр жилд Их хурлаа хийдэг. Өнгөрсөн жил хуралдах байсан ч коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулаад байсан юм.
Түүнчлэн их хурлаар НАМЗХ-ны шинэ даргыг томилно гэх мэдээлэл гараад байна. Учир нь НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал 35 нас хүрсэн учраас шинэ ерөнхийлөгчийг томилох юм. Өнгөрсөн 2019 оны НАМЗХ-ны Их хурлаар Н.Учралыг ерөнхийлөгчөөр сонгож байсан юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.