Төв аймгийн 58 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэжээ

2022-03-23 10:20:00

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Төв аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 58 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,

  • Төв аймгийн эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
  • Төв аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар – 1 үйлчилгээ
  • Төв чандмань дулааны эрчим хүчний газар ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ
  • Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Төв аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс – 16 үйлчилгээ
  • Төв аймгийн авто тээврийн төв – 4 үйлчилгээ
  • Төв аймгийн онцгой байлдлын газар – 3 үйлчилгээ
  • Төв аймгийн авто замын хөгжлийн газар – 1 үйлчилгээ
  • Зуунмод сумын ЗДТГ -ын 6 үйлчилгээ
  • Төв аймгийн архивын газар – 5 үйлчилгээ

Үүний зэрэгцээ, Төв аймгийн иргэдэд “e-Mongolia”-г хэрхэн ашиглах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, нутгийн захиргааны алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Тус баг энэ долоо хоногт буюу Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ, нутгийн удирдлагууд, алба хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.