Ирэх тавдугаар сарын 15-наас орон даяар сүрьеэгийн үзлэг, оношилгоо, шинжилгээг хийнэ
2022-03-21 16:43:00
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн орон даяар эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээг шинэчилсэн журмын дагуу явуулахаар ажиллаж байна гэж мэдээллээ.
0-5, 6-17 насны хүүхдүүд, 18-аас дээш насны иргэдэд сүрьеэгийн үзлэг, оношилгоо болон рентген зураг авах ажлыг зохион байгуулах юм байна. Иргэдийг эрт илрүүлэгт хамруулснаар далд сүрьеэ болон сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулснаар тархалтыг хумих юм.
ДЭМБ-аас гаргасан статистикаар Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр тогтоогдсон. Тиймээс ЭМЯ-наас сүрьеэгийн өвчлөлийг бууруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа ба өнөөдөр шийдвэр гаргагчдад зориулж нөлөөлөл үзүүлэх зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.