Г.Болор Монгол улсын анхны эмэгтэй генерал боллоо

2022-03-18 11:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт цэргийн дээд цол, бригадын генерал цолыг хүртээлээ. Ингэснээр тэрбээр Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал боллоо.

Ганболдын Болор нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор 2 удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдож, үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эмэгтэй офицер юм.

Ганболд овогтой Болор нь:

  • 1994 онд Цэргийн Их сургуулийг Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр төгссөн.
  • 2005 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дунд,гүнзгий шатны дамжаа,
  • 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний багш орчуулагчийн оройн анги,
  • 2007, 2009 онуудад АНУ-ын Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжаа,
  • 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж,
  • 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон Улсын Аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа,
  • 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон Улсын Аюулгүй байдлын төвийн Олон Улсын Аюулгүй байдлын дамжаа,
  • 2019- 2021 онд Тайваны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн, Дайны Коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр зэрэг сургалтуудыг тус тус дүүргэсэн. 

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.